Бидний тухай
Манай компани нь 2010 оноос хойш төслийн төлөвлөлтийн 3 хэмжээст загвар зураг, интерьер, экстерьер, танилцуулга multimedia анимэйшн, уул уурхайн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын ажлын зураг , барилгын 3D төлөвлөлтийн зураг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний гүйцэтгэсэн уул уурхайн төслүүдээс дурьдвал Баян-айраг алтны үндсэн ордын танилцуулга 3D анимэйшн, Цахиурт овоо төмрийн төслийн танилцуулга 3D анимэйшн, Ухаа-худаг нүүрсний төслийн танилцуулга, Ухаа-худаг -1 алтны үндсэн ордын баяжуулах үйлдвэрийн 3D зураг уул төлөвлөлтийн танилцуулга 3D анимэйшн, Арын нуур зэс молибдений төслийн танилцуулга 3D анимэйшн, Галбаянгийн нүүрсний төслийн 3D зураг, Арбаянгийн литийн ордын 3D танилцуулга, Өндөр цахир молибдений төслийн 3D танилцуулга видео, Салхитын мөнгөний ордын баяжуулах үйлдвэрийн 3D инженерийн зураг, Шувуун Хар Уул алтны баяжуулах үйлдвэр 3D инженерийн зураг, Эрдэнэтийн үйлдвэрийн флотацийн 2,3-р секцийн шинэчлэлтийн ажлын хүрээнд анхлан хийгдсэн ажлуудын нэг болох нунтаглан баяжуулах 2,3-р хэсгийн бодит хэмжилтийн зургийг 3D ажлын зургийн хэмжээнд FLSmidth компанид хүлээлгэн өгсөн.